ЭМЯ-наас өнөөдөр эрт илрүүлгийн ажлын явц ямар байгаа талаар мэдээлэл өглөө. ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд "Эрт илрүүлэгт 350 мянга гаруй иргэн хамрагдсан. Үүнээс 314 мянган иргэний үзлэгийн хариу гарсан. Хариу нь гарсан иргэдээс 189,106 иргэн өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн.
Энэ удаагийн эрт илрүүлгийн үзлэгт сэтгэцийн эрүүл мэндийн үзлэг багтсан. Сэтгэцийн эрүүл мэндийн үзлэгийг бүх насныханд асуумж судалгаагаар хийж байгаа. Одоогоор нийт 230 иргэнд сэтгэц, зан төрхийн эмгэгийн сэжигтэй тохиолдол илэрч буй. Насны бүлгээр авч үзвэл, 6-17 насны хүүхдүүдэд сэтгэц, зан төрхийн өөрчлөлтийн сэжигтэй тохиолдлыг илрүүлсэн дүнтэй байна.
Түүнчлэн 0-17 насны хүүхдийн үзлэгээр 90,384 өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. 73 хувьд нь шүд цоорох, 2.9 хувь нь шүдний гажиг, хоёр хувьд нь хараа муудах эмгэг эзэлж байна" хэмээлээ.