Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТӨСВӨӨР ЮУ БАЙНА: У.Хүрэлсүхийн 2 жилийн төсвийн зарлага Ц.Элбэгдоржийн 5 жилийн төсвийн зарлагаас ИХ байна

Огноо
Унших
1 минут 23 секунд
UBN.MN

Засгийн газраас ирэх 2023 оны төсвийг дагалдах хуулиудын хамт өргөн барьсан. Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлангийн өргөн барьсан 2023 оны төсвийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын төсвөөс сүүлийн 10 жилийн хугацаанд Ерөнхийлөгч нарын зарцуулах зардал ямар хэмжээтэй байсныг хүргэж байна.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж /2012-2016 он/

Ц.Элбэгдорж нь 2009-2016 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан бол 2012-2016 /5жил/ онуудад нийт 32.3 тэрбум төгрөгийг төсвөөс зарцуулсан байна.

Ubn.mn

Ерөнхийлөгч асан Х.Баттулга /2017-2020 он/

Х.Баттулга нь 2017-2020 оны хооронд буюу 4 жил ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа нийт 21 тэрбум төгрөгийг төсвөөс зарцуулсан байна.

ubn.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх /2021 оноос одоог хүртэл/

У.Хүрэлсүх нь гурав дах жилдээ Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж буй. Тэрбээр 2021,2022 онд 33.2 тэрбум төгрөгийг төсвөөс зарцуулсан бол ирэх 2023 оны төсвийн төсөлд тусгаснаар 26.5 тэрбум төгрөг зарцуулах аж. Ингэснээр гурван жилийн хугацаанд нийт 59.7 тэрбум төгрөг зарцуулж байна.

2023 онд зарцуулах төсвийг "төсвийн төсөл"-өөс ашиглав

"2012- 2023 онуудад Ерөнхийлөгч нарын зарцуулсан төсөв"

UBN.MN

ЗГ: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөлд эсрэг байр суурьтай байгаа иргэдтэй уулзана
ЗГ: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөлд эсрэг байр суурьтай байгаа иргэдтэй уулзана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд