Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөлд эсрэг байр суурьтай байгаа иргэдтэй уулзана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 16 секунд

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэрээ Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц байгуулах ажил иргэдийн эсэргүүцэлтэй тулаад байгаа талаар мэдээлэл өгөв.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Улс орны эрх ашиг хамгийн чухал байх ёстой. Ялангуяа эрчим хүчний хараат байдал нь манай улсын хувьд цар тахал, дайны үед улам ч мэдрэгдэж байгааг харж байна. Тиймээс хараат байдлаас гарах бодлогыг Монголын ард түмэн дэмжих ёстой. Тус станц гаднын зээл, тусламжаар баригдах боломж бүрдэж байгаа нь манай улсын хувьд ховор боломж. Тиймээс Засгийн газар энэ төслийг хэрэгжүүлэхийн төлөө, иргэдтэйгээ ойлголцож санаачилгатай ажиллаж байна.

Шаардлагатай тохиолдолд Засгийн газрын төлөөлөл Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөлд эсрэг байр суурьтай байгаа иргэдтэй уулзаж, удаа дараагийн яриа хэлэлцээрийг хийж, үүнийг заавал ажил хэрэг болгох ёстой. Энэ бол Монгол Улсын эрх ашгийн асуудал" гэв.

Д.Амарбаясгалан: Зарим аймгийн засаг даргад хариуцлага тооцох асуудлыг ярина
Д.Амарбаясгалан: Зарим аймгийн засаг даргад хариуцлага тооцох асуудлыг ярина
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд