Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Зарим аймгийн засаг даргад хариуцлага тооцох асуудлыг ярина

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 23 секунд

Засгийн газрын өнөөдрийн /2022.10.05/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан орон нутгийн удирдлагуудтай холбоотой мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Архангай аймгийн ИТХ хуралдаж Засаг даргаа огцруулсан. Засгийн газраар ёсны албан бичиг хүлээж аваагүй байна.

Мөн 2-3 аймгийн ИТХ хуралдаж чадахгүй байх нөхцөл үүссэн. Эдгээр үйл ажиллагаа нэгжийн хуулиар зохицуулагддаг. Хэрэв ИТХ нь хуралдаж чадахгүй нөхцөл үүссэн бол хуулийн хүрээнд шийдэгддэг. Засгийн газрын зүгээс орон нутгийн засаг даргын үйл ажиллагааг бодитой үнэлж дүгнэн гэсэн байр суурьтай байна.

Аймгийн Засаг дарга ЗГ-аас өгсөн үүрэг даалгавар, иргэдийн өмнө хүлээн үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаа тохиолдолд Ерөнхий сайд огцруулах эрхтэй.

Өвөлжилтийн бэлтгэл ажил болон, орон нутгийн тайланг үндэслэн орон нутгийн удирдлагуудад хугацаатай үүрэг өгсөн. Энэ тайлан ирж, дүгнэгдсэний үндсэн дээр зарим аймгийн засаг даргад хариуцлага тооцох эсэхийг хэлэлцэнэ. Мөн иргэдийнхээ итгэлийг дааж, ИТХ-тайгаа хамтарч ажиллаж чадахгүй байгаа нөхцөл үүссэн тохиолдолд асуудлыг шуурхай шийдвэрлэнэ. "гэв.

Д.Амарбаясгалан: 11-11 төвд ирсэн 286 мянган гомдлын 5 хувь нь мөнгөн дэмжлэг, халамжтай холбоотой байсан учир шийдвэрлээгүй
Д.Амарбаясгалан: 11-11 төвд ирсэн 286 мянган гомдлын 5 хувь нь мөнгөн дэмжлэг, халамжтай холбоотой байсан учир шийдвэрлээгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд