Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨГЖЛИЙН БАНК: 14 зээл бүрэн төлөгдөж хаагдсан

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 57 секунд

Хөгжлийн банканд энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд нийт 766.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ. Үүнээс бэлэн мөнгөөр 668.8 тэрбум төгрөгийн зээл, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр 97.7 тэрбум төгрөгийн зээл төлөгдсөн байна. Мөн 14 зээл бүрэн төлөгдөж хаагдсан байна.

Хөгжлийн банк одоогийн байдлаар нийт зээлийнхээ 52,3 хувь буюу 23 зээлдэгчийн нийт 1.5 их наяд төгрөгийн зээлийг цементийн үйлдвэр, арматурын үйлдвэр, газрын тосны үйлдвэр, барилга барих үйлдвэр, гурилын үйлдвэр, малын гаралтай түүхий эд үйлдвэрлэх үйлдвэр зэрэг Боловсруулах үйлдвэрт олгосон байна. Тухайлбал, “Бэрэн групп” ХХК-ийн “Барилгын арматурын үйлдвэр барих төсөл”, “Петролеум продакшн” ХХК-ийн “Хийн конденсаци боловсруулах үйлдвэрийн өргөтгөл”, “Мак цемент” ХХК-ийн “Хөх цавын цементийн үйлдвэрийн төсөл”, Монполимет ХХК-ийн “Цементийн үйлдвэрийн төсөл”, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн “Газрын тос боловсруулах үйлдвэр”, Хөтөл ХХК-ийн “Цемент шохойн үйлдвэр”, Эрэл ХХК-ийн “Барилга үйлдвэрлэх төсөл”, НВЦ ХХК-ийн “Хөдөө аж ахуй, шувууны гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл”, “Вестерн холд” ХХК-ийн “Ховд эко цементийн үйлдвэр байгуулах төсөл” зэргийг нэрлэж болно.

Барилга, дэд бүтцийн салбарт 12 зээлдэгчийн нийт 580 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ. Тэдгээрээс дурдвал, ТОСК-ийн 2910 айлын орон сууц, 1100 авто зогсоолын “Буянт Ухаа -1,2” төсөл, Шинэ яармаг хороолол төсөл, “Пирамид орд” ХХК-ийн 296 айлын “Буман залуус” орон сууцны төсөл, Бармон ХХК-ийн 468 айлын “Шинэчлэл хороолол төсөл”, “Эрдэнэс Монгол” ТӨХК-ийн “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын төсөл”, “Шанх майнинг” ХХК-ийн “Тээвэрчдийн хотхон барих төсөл”, “Түгээмэлтүмэн хишиг” ХХК-ийн “Тайван зогсоол барих төсөл” зэрэг байна.

Эрчим хүчний салбарт 4 зээлдэгчид нийт 385.2 тэрбум төгрөгийн зээлийг өгчээ. Тодруулбал, “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХХК-ийн “Эгийн голын усан цахилгаан станц байгуулах төсөл”, ЭХЯ-ны “Таван толгой дулааны цахилгаан станцын төсөл”, ДЦС-4 ТӨХК-ийн “Суурилагдсан хүчин чадал цахилгаанаар 86 МВт нэмэгдүүлэх төсөл”, “Чойбалсангийн дулааны цахилгаан станц өргөтгөх төсөл” багтаж байгаа юм.

Засгийн газар болон Хөгжлийн банкны бондын эргэн төлөлтийн мэдээллийг доорх графикаар танилцуулж байна.

Автобусны араас гүйсэн охины хэргийг зорчигчийн БУРУУТАЙ үйлдэл хэмээн ХААЖЭЭ
Автобусны араас гүйсэн охины хэргийг зорчигчийн БУРУУТАЙ үйлдэл хэмээн ХААЖЭЭ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.