Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автобусны араас гүйсэн охины хэргийг зорчигчийн БУРУУТАЙ үйлдэл хэмээн ХААЖЭЭ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 24 секунд

Нийтийн тээврийн араас буй сурагчийн бичлэг олон нийтийн хэрэгслээр цацагдсан нь иргэдийн шүүмжлэлийг дагуулаад буй. Бичлэгт нэгэн сурагч автобусанд суухаар араас нь гүйсэн ч жолооч нь зогсохгүй явчихдаг. Улмаар охин унаж байгаа нь бичигдэн үлджээ. Тус бичлэг нь өнгөрсөн тавдугаар сард гарсан үйл явдал бөгөөд Зүрх уулын эцсийн буудлаас автобус хөдлөх явцад хүүхэд автобусны араас гүйж унажээ.

Уг автобусны жолооч "хүүхэд араас нь гүйж байгааг мэдээгүй. Толиндоо хараагүй" гэх тайлбарыг өгчээ. Харин охин унахдаа гараа хугалж, зөөлөн эдийн гэмтэл авсан байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулахад "Тус үйл явдал 2022.05.05-ны өдөр болсон. Хүүхдийн гар хугарч, гэмтэл авсан учраас хэргийг эрүүгийн цагдаагийн газар хэргийг шалгасан. Ослын хувьд зорчигчийн буруутай үйлдэл гэж үзэн цагдаагийн байгууллага хэргийг хаасан. Харин Blue bus компанийн зүгээс жолоочийг цалинг 30 хувиар бууруулж, 3 сарын хугацаанд ажлыг нь хийлгээгүй гэж мэдээлэл ирлээ" хэмээсэн юм.

Ч.Хүрэлбаатар: 2023 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн бүх нүүрс биржээр гарна
Ч.Хүрэлбаатар: 2023 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн бүх нүүрс биржээр гарна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.