ЦХХХ-ны Дэд сайд Б.Болор-Эрдэнэ, Японы ОУ-ын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга ноён Танака Шиничи нар өчигдөр /2022.10.04/ “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх” техникийн хамтын ажиллагааны төслийн үндсэн бичиг баримтад гарын үсэг зурсан.
Гэтэл уг тус бичиг баримтад дэд сайд Б.Болор-Эрдэнэ гарын үсэг зурсан нь Олон Улсын гэрээний тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлтэй аж. Тодруулбал, хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс бусад албан тушаалтан итгэмжлэлгүйгээр олон улсын гэрээ байгуулах асуудлаар хэлэлцээ хийх, олон улсын гэрээнд гарын үсэг зурах эрхгүй байдаг.
Гэтэл дэд сайд Б.Болор-Эрдэнэ холбогдох албан тушаалтнуудын зөвшөөрөлгүйгээр олон улсын гэрээнд гарын үсэг зурсан байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа аж.