Монгол Улсын Засгийн газраас 2013 онд Монголын багш нарын баярын өдрийг Дэлхийн багш нарын өдөртэй хамтатган тэмдэглэхээр шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл өнөөдөр буюу 2022.10.05-ны энэ өдөр Дэлхийн багш нарын баярын өдөр тохиож байна. Тиймээс Монгол Улсад ажилладаг ЕБС, СӨБ, Коллежийн багш нарын тоон баримтаар дараах инфографикуудыг бэлтгэлээ.
Нийт багш нарын 18,9 хувь нь эрэгтэй
Улсын хэмжээнд нийт 52160 багш байдгаас 81,1 хувь нь эмэгтэй үлдсэн 18,9 хувь нь эрэгтэй багш нар байдаг байна.
Улсын хэмжээнд нийт 35110 ЕБС-ийн багш байдгаас 28642 нь ЭМЭГТЭЙ
Ерөнхий боловсролын багш нарын 6468 нь эрэгтэй багш нар бол үлдсэн 35110 нь эмэгтэй багш нар байдаг. Харин нийт багш нарын хамгийн олон нь нийслэл Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг байна.
Зүүн бүсийн аймгууд хамгийн бага СӨБ-ийн багш нартай
Улсын хэмжээнд нийт 8824 СӨБ-ийн багш нар бадаг бол үүний 337 нь эрэгтэй багш нар байдаг. Энэ нь нийт СӨБ-ийн эмэгтэй багш нараас 25 дахин бага үзүүлэлт юм.
Их дээд сургууль болон коллежид нийт 6102 багш ажилладаг
Их дээд сургууль, коллежид ажилладаг эмэгтэй багш нарын тоо 61,2 хувь нь эмэгтэй, үлдсэн 38,8 хувь нь эрэгтэйчүүд эзэлдэг.
Дээрх инфографикуудаас харахад Их дээд сургууль, коллежид ажилладаг эрэгтэй багш нарын тоо бусад шатны байгууллагуудад ажилладаг эрэгтэйчүүдээс илүү өндөр байдгийг харж болох юм. Харин бүсээр авч үзвэл Хангайн бүсэд хамгийн олон багш нар ажилладаг бол зүүн бүсэд харьцангуй бага багш нар ажилладаг байна.
Монголын нийт багш нартаа "Дэлхийн багш нарын баяр"-ын мэндийг дэвшүүлье.