УИХ-ын дарга Д.Ганбат өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт гишүүний үнэмлэхээ өгсөн талаар бид мэдээлсэн. Тэрбээр энэ тухайгаа "Ард түмний хувьд өдөр бүр хар нулимс урсаж, харин эрх баригчдын хувьд өдөр бүр цагаан сар болж байна. Ээлжит бус чуулганаар эрх баригчид өөрийн хэдэн хүүхэлдэй нараа, ялангуяа манай намын нөхдүүдийг худалдаж аваад энэ нөхцөл байдлыг бий болгосон. УИХ нь УИХ биш болчихлоо. Засгийн газар нь 30, 40 сайдтай болчихлоо. Гэтэл ард түмний амьдрал ямар байна. Өргөсөн тангарагтаа үнэнч бус их хурал байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд МАН-ынхан ЖАН-гийнхан нийлж, Монгол Улсын эдийн засгийг унагалаа. АН-ынхан сөрөг хүчний эсрэг ч дуугарч чадахгүй байна. Тиймээс би үүний эсрэг ажиллаж эхэлнэ.
Авлига, албан тушаалын наймаа эндээс эхэлж байна. УИХ-ын гишүүд хоорондоо наймаалцаж байна. АН, МАН гэж хэлэх хэрэг алга. АН хийх ёстой зүйлээ хийхгүй байна. Цаана нь олон жил хуулийг гартаа барьсан Увсын бүлэг байна. Юу дуртайгаа хийж байна. Тиймээс би эсэргүүцлээ илэрхийлж, чуулганы нээлтэд гишүүнийхээ картыг УИХ-ын даргад аваачиж өглөө. УИХ бол УИХ биш болсон байна шүү. Хууль дээдлэхээ ч байлаа" гэсэн юм.