Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Түгжрэлийг бууруулах зорилгоор дөрвөн байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барина

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 51 секунд

"Улаанбаатар хотын дөрвөн байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл”-ийн ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээнд НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү гарын үсэг зурлаа.

Уг төсөл нь БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн хүрээнд хэрэгжих юм. Энэ үеэр талууд нийслэлийн гол дөрвөн байршилд босоо чиглэлд автомашины хөдөлгөөнийг задлах, урсгалыг нэмэгдүүлэхэд нэн чухал ач холбогдолтойг онцлоод, хэрэгжилтийг онцгой анхаарч хамтран ажиллахаа илэрхийлэв.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК ажиллах бөгөөд нүхэн гарцын зураг төсөл боловсруулах ажил ийнхүү эхэлж байна. Зураг төслийн ажлыг найман сарын хугацаанд боловсруулж, 2023 оны хоёрдугаар улиралд багтаан барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Харин дараа нь нүхэн гарцуудын барилгын ажлыг 18 сарын хугацаанд бүрэн дуусгах юм. Нүхэн гарцуудыг дараах дөрвөн байршилд хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Сонгинохайрхан дүүрэг, Таван шарын төмөр замын гармын баруун талын нүхэн гарц.
  • Сонгинохайрхан дүүрэг, Геологийн төв лабораторийн уулзвар.
  • Баянгол дүүрэг, Хермес төвийн урд, төмөр замын зоорины урд нүхэн гарц.
  • Нарны зам болон Их хүрээний гудамжны уулзварын нүхэн гарц.

Уг төсөл нь Улаанбаатар хотод тулгамдаад буй авто замын түгжрэлийн асуудлыг шийдэх хүрээнд төлөвлөгдсөн цогц арга хэмжээний нэг хэсэг юм.

Г.Занданшатар: “Эрдэнэт“ үйлдвэр өнгөрсөн сард 145 сая төгрөгөөр гадаадын ургамлын тос худалдаж авах тендер зарласан байна
Г.Занданшатар: “Эрдэнэт“ үйлдвэр өнгөрсөн сард 145 сая төгрөгөөр гадаадын ургамлын тос худалдаж авах тендер зарласан байна
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга