Монгол Улсын ядуурал, тэгш бус байдлын нөхцөл байдал 2010-2020 онуудад хэрхэн өөрчлөгдсөн талаар Дэлхийн банкны гаргасан судалгааг танилцуулж байна.
- Монгол Улсад 2010-2014 онд ядуурлыг бууруулах чиглэлд дорвитой ахиц дэвшил гарч энэ хугацаанд ядуурлын түвшин 38.8 хувиас 21.6 хувь болж буурч байв.
- Гэвч 2016 оны эдийн засгийн уналт болон КОВИД-19 цар тахлаас үүдэн ядуурал буурах хурд эрс багасч, 2016-2020 онд ядуурлын түвшин 29.6 хувиас ердөө 27.8 хувь болж, багахан хэмжээгээр л буурав.
- Хотжилт ихсэж, хот хөдөөгийн ядуурлын түвшний ялгаа багассаны зэрэгцээ хот суурин газарт амьдарч буй ядуу хүн амын эзлэх хувь 2010 онд 55 хувь байсан бол 2020 онд 64 хувь болж тасралтгүй өсчээ.
- Цар тахлын эхний жил Монголчуудын амьжиргаанд төдийлөн нөлөө үзүүлээгүй ч 2020 оны 4-дүгээр улиралд хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн орлого буурч, хүнсний аюулгүй байдал муудаж эхэлсэн нь 2021 онд байдал улам хүндрэнэ гэж үзэж байв.