Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл "Доншен газрын тос Монгол" ХХК-д тавьсан 195 тэрбум төгрөгийн зөрчилд ногдуулсан 14 тэрбум 497 сая төгрөгийн актыг түдгэлзүүлсэн баримтыг 4 жил "хав даржээ". Тодруулбал, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нар 2018 оны арванхоёрдугаар сарын 26-нд "Доншен газрын тос Монгол" ХХК-ийн 195 тэрбум 617 сая төгрөгийн зөрчилд нийт 14 тэрбум 497 сая төгрөгийн төлбөрийн акт үйлджээ. Гэтэл уг тогтоолыг тус компани хүлээн зөвшөөрөхгүй, Гүйцэтгэх захирал JIANG DONGBO, санхүүгийн албаны дарга Жан Ли Шин, нягтлан бодогч Я.Эринбилэг, Б.Түмэннаст нар маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байна.
Улмаар уг гомдлыг хэлэлцэж, зөвлөлийн бүрэлдэхүүнээс "Доншен газрын тос Монгол" ХХК-ийн 14 тэрбум төгрөгийн төлбөрийн актыг түдгэлзүүлэх нь хэмээн үзжээ. Уг нууц тогтоолыг БҮРЭН ЭХЭЭР нь хүргэж байна.