Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: “Петрочайна Дачин Тамсаг“ ХХК-д тавьсан акт, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаар Сангийн сайдад асуулга тавилаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 36 секунд

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл "Петрочайна дачин тамсаг" ХХК-д тавьсан татварын актыг 4 жил "дарсан" талаарх баримт бичиг ил болсон. Тодруулбал, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нар 2018 оны арванхоёрдугаар сарын 26-нд "Петрочайна дачин тамсаг" ХХК-ийн 3 их наяд 600 гаруй тэрбум төгрөгийн зөрчилд нийт 312 тэрбум төгрөгийн төлбөрийн акт үйлджээ. Гэтэл уг тогтоолыг тус компани хүлээн зөвшөөрөхгүй, дэд Ерөнхийлөгч Хуанг Лижүн маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байна.

Улмаар уг гомдлыг хэлэлцэж, зөвлөлийн бүрэлдэхүүнээс "Петрочайна дачин тамсаг" ХХК-ийн 312 тэрбум төгрөгийн төлбөрийн актыг түдгэлзүүлэх нь хэмээн үзжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Татвар тавьж барьцтай болно. Татварын маргаан үүсгэж барьцаа ахиулна. Татварыг цуцалж “уучлал” үзүүлнэ. Татварын гэмт хэрэг, зөрчлийг Прокуророор хянуулахгүй өөрсдөө шийднэ гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байнга саад болдог. Авлигаа хянуулахгүй, өөрөө шийдэх л амбиц байгаашдээ цаана нь" хэмээн байр сууриа илэрхийлсэн байдаг.

Харин үүний хариуд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Энхбаяр аа, татварын гэмт хэрэг үйлдэгдсэн бол мөрдөн байцаагчид, прокурор, шүүх ажлаа хийх нь нээлттэй хэвээрээ байгаа. Мэдсээр байж нийгэмд гүтгэлэг тараах хэрэг байгаа юм уу. Харин татварын жижиг зөрчлөөр хэдэн ААН-үүдээ эрүүгийн гэмт хэрэгтэн болгож шоронжуулах шаардлагагүй" хэмээсэн юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Сангийн сайд Б.Жавхланд асуулга тавьлаа. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тус асуулгадаа "Татварын маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүн, бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрүүд, татварын гомдол маргаан үүсгэсэн болон шийдвэрлэсэн байдал, шийдвэрлэхэд үндэслэл болгодог дүрэм журмууд, 100 сая төгрөгөөс дээш дүнтэй татварын актууд, тэдгээрийн шийдвэрлэлт, хэрэгжилтийн байдлыг 2016 оноос хойш өнөөдрийн байдлаар дэлгэрэнгүйгээр, "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-д тавьсан акт, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх хуралдааны тэмдэглэлүүд болон гарсан шийдвэрүүд зэрэг болно" гэжээ.

Нийслэлийн есөн дүүрэгт 3x3 сагсан бөмбөгийн 118 талбай байгуулна
Нийслэлийн есөн дүүрэгт 3x3 сагсан бөмбөгийн 118 талбай байгуулна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.