Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

IU, Suga нарын шинэ дуу ганц өдрийн дотор 59 улсын чартыг тэргүүлжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 13 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • IU, Suga нарын дуу ганц өдрийн дотор Америк тэргүүтэй 59 улсын Itunes-ийн синглэ жагсаалтыг тэргүүллээ.
  • Дуучид хоёулаа 28 настай учир дуугаа насныхаа сүүлийн тоогоор "Найм" гэж нэрлэжээ.
  • Дөнгөж өчигдөр цацагдсан дууны клипний Youtube дэх үзэлт 12 саяд хүрчээ.

Кпопын хатан хаан IU болон BTS хамтлагийн гишүүн Suga нарын хамтарсан “Eight” уран бүтээл өнөөдрийн байдлаар дэлхийн 59 улсын Itunes жагсаалтыг тэргүүлж байна.

Тус уран бүтээл өчигдөр буюу тавдугаар сарын 6-ны өдөр цацагдсан даруйдаа АНУ, Франц, Сингапур, Шинэ Зеланд, Финлянд, Малайз, Филиппин болон бусад 52 улс, бүс нутагт iTunes-ийн синглэ чартын нэгт бичигдсэн юм.

Кпопын авьяастнуудын хамтарсан уран бүтээл гэдэг утгаараа дөнгөж олны хүртээл болоод л өөрийн улсын чартыг ч мөн тэргүүлжээ.

Уг дуугаар хоёулаа 28 настай, нас чацуу уран бүтээлчид маань залуу насны мэдрэмж, туршлагыг хүчтэй атлаа намуухан хэмнэлээр өгүүлжээ. Дууны нэрний тухайд тэдний насны сүүлийн тоогоор буюу “Найм” гэж нэрлэсэн байна.

IU, Suga нарын хамтрал нь энэ жилийн хамгийн өндөр түвшний, нэр хүнд бүхий хамтарсан уран бүтээл байх болно гэсэн таамаг Кпоп сонирхогчдын дунд байгаа аж.

“Eight” дууны клипны хувьд дуучин IU-ийн жүжиглэх чадварыг хослуулсан, анимэйшн бүтээл юм. Клипийг лхагва гаригт Youtube дээр тавьгдсанаас хойш ганц өдрийн дотор 12 сая гаруй хүн үзжээ.

Дэвсгэр мэдээлэл: Уг дуун дээр хамтрах саналыг анх IU Suga-д тавьсан байна. Клипээ 5-р сарын 6-ны өдөр анх олны хүртээл болгосны учир нь өөрсдийн насыг хооронд нь нэмээд гарсан тоо нь 56 байсан тул ийнхүү шийджээ.

Эх сурвалж: Yonhap News 

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Дөлгөөнийг томилов
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Дөлгөөнийг томилов
 
Нийслэлийн МАН-ын даргаар Х.Нямбаатарыг, СХД-ийн МАН-ын даргаар Н.Алтаншагайг сонгов
Нийслэлийн МАН-ын даргаар Х.Нямбаатарыг, СХД-ийн МАН-ын даргаар Н.Алтаншагайг сонгов
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.