Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Дөлгөөнийг томилов

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 27 секунд


УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар  Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцлээ. Энэхүү албан тушаалд Г.Дөлгөөнийг томилуулах саналаа Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа.

Нэр дэвшигчийн танилцуулгатай холбогдуулан санал, асуулт гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Г.Дөлгөөнийг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилохыг дэмжиж томилов.

Боловсролын байдал:

  • 2008 онд МУИС-ийг Олон улсын харилцааны сургуулийн олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн.
  • 2015 онд Люксембургийн их сургуулийн банк, санхүүгийн магистрын зэрэг хамгаалжээ.  

Ажилласан байдал:

  • 2006-2007 онд “Жонон даатгал” ХХК-д менежер,
  • 2008-2013 онд Монголбанкны Хяналт шалгалтын хэлтэст нягтлан бодогч, хянан шалгагч,
  • 2014-2015 онд Люксембург Улсын “Шродерс“ санд дадлагажигч ажилтан,
  • 2015-2016 онд Монголбанкны Хяналт шалгалтын газрын  ахлах хянан шалгагч,
  • 2016-2018 онд Монгол Улсын Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал,
  • 2018 оноос Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж буй аж.

Өмнө нь Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн алба хашиж байсан О.Эрдэмбилэг нь өөр ажилд шилжих болсонтой холбогдуулан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөнийг Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх гамшгаас хамгаалах дадлага, сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа
Ерөнхий сайд У.Хүрэлсүх гамшгаас хамгаалах дадлага, сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа
 
Д.Цогтбаатар гишүүн ирцэд орж, саналаа өгснөөр УИХ бүхэлдээ ҮНДСЭН ХУУЛИЙН ЗӨРЧИЛ рүү орлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.