Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Сүхбаатар: Түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээврээ нэмэгдүүлж автобусаар зорчдог иргэдээ нэг сая болгоно

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар холбогдох сайдууд мэдээлэл хийж байна. Энэ үеэр Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар,

"Түгжрэлийн ид үе байгаа учир иргэд их бухимдалтай байна. Тиймээс үндэсний хороо ажлын ерөнхий зураглалаа гаргасан. Түгжрэл бууруулах гол бодлого бол нийтийн тээврийг дэмжих, сонголттой болгох юмдал юм. 2009 оны үед С.Баярын засгийн газрын үед нийт 400 гаруй автобусыг паркшинэчлэл хийгдэж байсан. Гэтэл он гарахад 576 автобус ашиглалтаас гарна гэсэн хүндрэл үүсч байгаа.

Тэгэхээр үндэсний хорооноос нийт нэг сая 800 мянган хувийн унаагаар зорчиж байгаа хүмүүсийг нэг сая 500 мянга болгоё, автобусаар зорчиж байгаа 685 мянган иргэнийг нэг сая зорчигч болгоё явган зорчиж байгаа хүмүүсийг 64 хувиар нэмэгдүүлье гэсэн бодлогын менежментийг хийх гэж байгаа" гэлээ.

УОК-д холбогдох шүүх хурлыг хойшлуулжээ
УОК-д холбогдох шүүх хурлыг хойшлуулжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.