Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ӨНӨӨДРИЙН ГОЛ ДҮР: Сарын сайд

Ангилал
Гол дүр
Огноо
Унших
2 минут 31 секунд
Edited by Ubn.mn

Өнөөдрийн “Гол дүр”-ээ АМЖИЛТЫН мэдээгээр эхлүүлье. Тээр жил Я.Содбаатар ЗТХ-ийн сайд байхдаа 59 хоногт огцорч байсан бузгай амжилтыг хэдхэн цагийн өмнө Д.Сарангэрэл сайд эвдчихлээ. Түүний тогтоосон 28 хоногт огцорсон амжилтыг АН засаглатал ойрын хэдэн жилдээ лав эвдэхгүй нь тодорхой.

За, одоо гол юмандаа оръё. Өнөөдөр монголчууд утасныхаа араас ёстой нэг ханз тэмцлээ. Үр дүнд Хэрэг эрхлэхийн даргын “гар” гялс, сайдын толгой “бөндгөс” болж, сая нэг юм бүх шүүмжлэгчид нийтээрээ “дур тавив”.

“Баяраа өөрөө уначихсан” гэдэг шиг Д.Сарангэрэл сайд унах юм аа өөрөө л хийсэн хүн. Гэхдээ түүний амны алдааг нь доромжлол талаас харахгүй үлдээе.

Харин асуудлыг өөр өнцгөөс нь харах гээд нэг үзье. Сайдын үйлдлийг “мэдрэмжгүй, доромжлол” гэхээсээ илүүтэй мэдлэггүй гэдэг өнцгөөс асуудлыг харвал үнэнд арай ойртох байх. Ер нь асуудлын гол нь Д.Сарангэрэл сайддаа биш, мэргэжлийн бус томилгоондоо байгаа юм. Ядаж мэргэжлийн хүн олдохгүй байгаа бол мэргэшсэн хүнээр сайд тавьсан бол өнөөдөр Засгийн газар нэг гишүүнээр сох дутахгүй байлаа. Өөрөөр хэлбэл, Д.Сарангэрэл сайд үнэхээр салбараа мэдэхгүй учраас л орчуулгын үгийг ашиглаж ул, хөлөөр нь иргэдээ доромжилсон хэрэг. Түүний оронд салбараа мэддэг хүн байсан бол олон нийтэд хэрэглэж хэвшсэн үгийг нь сонгож хэрэглэх байв.

Хэрвээ Ерөнхий сайдын дараагийн томилгоо дахиад л “Сарын сайд” шиг шагналын шинжтэй байвал нийлбэрийн дүн нь өнөөдрийнх шиг л гарах байх. Тиймээс тун удахгүй хийгдэх 4-5 сайдын томилгоогоо бусдад “толгойгоо” мэдүүлж биш. Мэдүүлсэн ч гэсэн ядаж мэргэжлийн хүнийг нь сонгох алхамыг хийгээрэй гэж зөвлөе.

Ямартаа ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар тун санаандгүй байдлаар У.Хүрэлсүхийн “Бундын хатан”-гаас саллаа.

Ирээдүйн мянга, мянган сайдууддаа “Ам бөх бол амь бөх” гэдэг үгийг чин сэтгэлээсээ дайя.

Г.Лхагвадорж

ТӨСӨВ 2023: 1 их наяд төгрөг хэмнэж, шинэ хөрөнгө оруулалтад төсөв хуваарилахгүй
ТӨСӨВ 2023: 1 их наяд төгрөг хэмнэж, шинэ хөрөнгө оруулалтад төсөв хуваарилахгүй
 
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.