Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТӨСӨВ 2023: 1 их наяд төгрөг хэмнэж, шинэ хөрөнгө оруулалтад төсөв хуваарилахгүй

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 49 секунд

Сангийн яамнаас ирэх оны төсвийн төслийг боловсруулж дуусжээ. Улмаар энэ пүрэв гарагт төсвийн төслийг УИХ-ын даргад өргөн барих юм.

Урьдчилсан байдлаар 2023 оны төсвийн орлогыг 19.6 их наяд төгрөг байхаар тооцоолсон бол зарлагыг 20.3 их наяд төгрөгөөр тооцжээ. Түүнчлэн ирэх оны төсвийн алдагдлыг 1.7 их наяд төгрөгөөр байхаар тус тус тооцоолсон байна.

Ирэх оны төсвийн төсөлд өмнөх онуудад хуваарилагдсан шилжих хөрөнгө оруулалтыг 2023 онд дуусгахаар тооцжээ. Мөн "Хэмнэлтийн тухай хууль"-ийн хүрээнд 1 их наяд төгрөг хэмнэж, шинэ хөрөнгө оруулалтад төсөв хуваарилахгүй аж.

Б.Жавхлан: ААН, байгууллагын цахилгааны тарифыг чөлөөлж, айл өрхийнхийг хэвээр үлдээнэ
Б.Жавхлан: ААН, байгууллагын цахилгааны тарифыг чөлөөлж, айл өрхийнхийг хэвээр үлдээнэ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.