Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Янжмаа: Дархлаа хүн амын дунд тогтоогүй, аюултай хэвээр байгаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд


ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаагийн мэдээллийг хүргэж байна.
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа: ОХУ-д сүүлийн 4 өдөр дараалан 10 мянга гаруй шинэ халдвар бүртгэгдлээ. Франц, Испани, Иран, Италид халдварын тархалт аажмаар буурсан хэдий ч эмнэлэгт хэвтэх хүний тоо огцом нэмэгджээ. Үүнийг хөл хорионы дэглэмийг сулруулсантай холбоотой гэж үзэж байна. ДЭМБ-ны Ерөнхий захирал “Хөл хориог сулруулахдаа маш анхааралтай хандах хэрэгтэй” гэж санууллаа.

Чех улсад иргэдийн дунд сүргийн дархлаа тогтсон эсэхийг судалж, дөрвөн өөр бус нутгаас 26000 гаруй хүнээс шинжилгээ хийхэд ердөө 107 хүнд коронавирусийн эсрэг бие үүссэн байжээ. Тэгэхээр энэ халдварын дархлаа хүн амын дунд тогтоогүй, аюултай хэвээр байгааг дэлхий дахинд мэдээлжээ.

"147 хүний шинжилгээний хариунд коронавирус илрээгүй"
 
Маргааш нийтийн тээврийн 3  чиглэлийг өөрчилнө
Маргааш нийтийн тээврийн 3 чиглэлийг өөрчилнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.