Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“147 хүний шинжилгээний хариунд коронавирус илрээгүй“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Эрүүл мэндийн яамнаас Ковид-19 халдварын тархалтын талаар ээлжит мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Ковид-19 халдвар тууштай буурахгүй байгаа бөгөөд дөрөвдүгээр сараас хойш өдөрт дунджаар 80,000 хүн халдвар авч байна. Манай улсын хувьд халдварын 41 тохиолдол бүртгэгдсэн нь бүгд гадаад улдсаас зөөвөрлөгдөн ирсэн. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 28 хүн эмчлүүлж байгаа.

Сүүлийн 24 цагийн хугацаанд гадаадын есөн орноос манай улсын 30 иргэн утсаар холбогдож зөвлөгөө мэдээлэл авсан. Мөн Чингэлтэй дүүрэгт сургуулилт зохион байгуулж байгаатай холбоотой мэдээлэл авах дуудлагууд ирж байгаа.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өчигдөр 147 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Шинжилгээнд хамрагдсан хүмүүсийг задалж хэлбэл ХӨСҮТ-д тусгаарлагдсан тав, ажиглах байруудад тусгаарлагдсан 19, Дорноговь аймагт тусгаарлагдаж байгаа 58, Дорнод аймагт тусгаарлагдсан 7, Сэлэнгэд тусгаарлагдсан 6 нийт 95 хүний давтан шинжилгээг хийхэд Ковид-19 илрээгүй. Мөн тандалтын зорилгоор хийсэн 21 шинжилгээнээс Ковид-19 илрээгүй.

"The Voice of Mongolia" шоу Бямба, Ням гарагт гарахаар боллоо
 
Маргааш нийтийн тээврийн 3  чиглэлийг өөрчилнө
Маргааш нийтийн тээврийн 3 чиглэлийг өөрчилнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.