Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзотой салах ёс гүйцэтгэх төрийн ёслолыг иргэд нь эсэргүүцсээр байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 37 секунд

Долоо хоногийн өмнө дэлхийн агуу удирдагчид Их Британийн хатан хаан II Элизабетыг оршуулах ёслолд оролцохоор Лондонд цугларсан. Тэгвэл одоо тэдний дийлэнх нь амиа алдсан Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзогийн оршуулгын ёслолд оролцохоор Токиог зорьж байна.

Харин энэ үйлдэлд Япончуудын дийлэнх нь дургүй байгаа төдийгүй тэд төрийн оршуулгын ёслолыг эсэргүүцсээр байна. Тодруулбал, тус улсын хүн амын талаас илүү хувь нь төрийн оршуулгын ёслолыг зохион байгуулахыг эсэргүүцэж санал асуулга явуулж байна. Мөн өнгөрсөн долоо хоногт тус ёслолыг эсэргүүцсэн нэгэн эр Токио дахь Ерөнхий сайдын оффисын ойролцоо өөрийгөө шатаасан байдаг.

Абэ Шинзотой салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден оролцохгүй ч түүний дэд ерөнхийлөгч Камала Харрис оролцох болно. Сингапурын Ерөнхий сайд Ли Хсиен Лун, Австралийн Ерөнхий сайд Энтони Албанес нар мөн Токиог зорьж байна. Түүнчлэн Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди хатан хааныг оршуулах ёслолыг алгассан ч Абэд хүндэтгэл үзүүлэхээр Токио руу нисч байна.

Түүнийг оршуулах ёслолд дэлхийн удирдагчид цугларч байхад иргэд нь эсэргүүцэж байгаа нь олны анхаарлыг татаж байна.

Эх сурвалж: BBC

“Bravo Circus” олон улсын циркийн тоглолтын тасалбар борлуулалт өндөртэй байна
“Bravo Circus” олон улсын циркийн тоглолтын тасалбар борлуулалт өндөртэй байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.