Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шаамар сумын хэмжээнд хүлэмж барих 600 сая төгрөгийн хүсэлтийг шийдвэрлэхээр болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон гишүүд Шаамар сумын зөгийчин, ногоочин Б.Алтанцэцэгийн аж ахуйд зочилж, аж ахуй, тариаланчидтай уулзлаа. Шаамар сумын Эрүүл мэндийн төвд тасралтгүй 33 дахь жилдээ эмчээр ажиллаж байгаа Б.Алтанцэцэг нь 2001 оноос эхлэн 13 нэр төрлийн нарийн хүнсний ногоо тариалж эхэлсэн байна. Тэрбээр, мэргэжлийн сургалт, үйлдвэрэлийн төвд жимс ногоо, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд мэргэжлийн талаас нь заавар зөвлөгөө өгөх мэргэжлийн багш, боловсон хүчнийг бэлтгэх, түрээсийн агуулах, хүлэмжийг бий болгох шаардлатай байгааг танилцуулж байв.

Энэ үеэр Шаамар сумын Засаг дарга Ф.Серикбол 6х20 м харьцаатай 120 ширхэг хүлэмжийг сумын Засаг даргын Тамгын газарт худалдан авахад шаардагдах 600 сая төгрөгийн саналыг 2023 оны улсын төсөвт тусгуулахаар саналаа хүргүүлсэн бөгөөд тус суманд уг саналыг нь дэмжиж өгөхийг Улсын Их Хурлын даргаас хүссэн юм. \

"Уг асуудлыг шийдвэрлэх боломжийг талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогыг хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнээс тодруулахад Шаамар сумын хэмжээнд хүлэмж барих 600 сая төгрөгийн хүсэлтийг шийдвэрлэх боломжтой гэсэн тайлбар хийв" гэж УИХ-ын тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэсээс мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар нийт 898.0 мянган га талбайд тариалан эрхэлж байна
Өнөөдрийн байдлаар нийт 898.0 мянган га талбайд тариалан эрхэлж байна
 
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.