ЭМЯ-аас ЭМДЕГ-тай "Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ" байгуулсан Эрүүл мэндийн байгууллагын үүргээс танилцууллаа.
Үүнд эрүүл мэндийн байгууллага нь дараах үүрэгтэй байна,
- Эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн иргэн, даатгуулагчийн талаарх цахимаар илгээсэн мэдээллийн үнэн, зөв байдлыг бүрэн хариуцах бөгөөд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой хууль, тогтоомж, эрх зүйн акт болон даатгалаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээ, түүний төлбөрийн мэдээлэл зэргийг ил тод байршуулна.
- Иргэн, даатгуулагчийн эрүүл мэндийн болон тусламж, үйлчилгээний мэдээллийн нууцлалыг хадгална.
- Эрүүл мэндийн байгууллага нь эмнэлэгийн яаралтай болон түргэн, тусламж, халдварт өвчний оношилгоо, эмчилгээг үзүүлэхдээ иргэн-даатгуулагчийн ЭМД-ын шимтгэлээ төлсөн эсэхээс үл хамаарч үзүүлнэ.
- Даатгуулагчийг хэвтүүлэн эмчлэх үед өвчний түүхэнд бичигдсэн эм, эмнэлгийн хэрэгслийн зардлыг өөрөөр нь гаргуулсан тохиолдолд зах зээлийн жишиг үнээр тооцон даатгуулагчид буцаан олгоно.