Улсын гуравдугаар төв эмнэлэгт 2022 оны есдүгээр сарын 18-24 өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа сургалт-мэс заслын үеэр Люксембургийн Зүрхний Мэс заслын зочин профессорын багтай хамтарсан нарийвчилсан үзлэг оношилгоог 20 гаруй хүнд хийж, үүнээс 6 тохиолдолд нь хамтарсан багаар мэс засал хийж байна.
Энэ удаагийн сургалт мэс заслын онцлог нь Монголын зүрхний мэс засалд хараахан нэвтрээгүй байгаа зүрхний хавхлагыг нөхөн сэргээх шинэ дэвшилтэт технологийг ашигласан мэс заслын аргачлалыг нэвтрүүлж байгаа бөгөөд зүрхний хавхлагыг нөхөн сэргээх энэхүү мэс заслын арга нь өвчтөний өөрийн хавхлагыг хадгалан үлдээснээр тухайн хүний амьдралын чанарыг дээшлүүлэхээс гадна насан туршдаа цус шингэлэх эм хэрэглэхгүй байдаг өндөр ач холбогдолтой мэс заслын арга технологи аж.