Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШӨХТГ: МАК цемент хууль бусаар ноёлох ажиллагаа явуулсан байж болзошгүй тул ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ нээн шалгаж байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 59 секунд

Энэ сарын 14-ний Засгийн газрын ээлжит хуралдаанаар одоо мөрдөгдөж буй гаалийн албан татварын 20 хувийг O хувь болгох шийдвэр гаргасан. Гэтэл өчигдөр буюу энэ сарын 22-ны өдөр "МАК" цементийн компани нь гэрээт борлуулагчиддаа нэг тонн тутамд задгай цементийг 529,500 төгрөг, савласан цементийг 550,000 төгрөг нэмэгдүүлж байна байж болзошгүй тул Зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа гэж ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун мэдээллээ.

Тэрбээр "Нэг өдрийн дотор МАК компани нь задгай цементдээ 86.7 хувь, савласан цементээ 63.8 хувиар өсгөсөн байдал харагдаж байна. Үнэ нэмсэн шалтгааныг нь тодруулахад үндэслэл, нөлөөлж буй хүчин зүйл харагдахгүй байна. Тус компанийг ШӨХТГ-өөс Монгол Улсын хэмжээнд цементийн зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон байдаг. Тиймээс давамгай байдалтай аж ахуй нэгж нь өөрийн давамгай байдлыг хууль бусаар ашиглаж, хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан, хэрэглэгчдийн арга байдлыг далимдуулан хясан боогдуулсан, хэрэглэгчдийн хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн байж болзошгүй нөхцөлүүд тогтоогдох үндэслэлтэй байгаа тул Зөрчлийн хэрэг нээн бүртгэлийн ажиллагаа явуулж байна.

Торгуулийн хэмжээний хувьд зөрчлийн тухай хуульд оногдуулсан хэмжээгээр торгох заалт бий. Гэхдээ давамгай байдалтай ААН-үүд, өрсөлдөөний хуулийг зөрчсөн, хязгаарласан, хясан боогдуулсан, мөн үгсэж хуйвалдаж үнэ тогтоосон гэх заалтуудад өмнөх жилийн борлуулалтын орлогын 4-6 хувиар торгох, мөн хууль бусаар олсон орлогыг нь хураах заалт бий" гэлээ.

Өнөөдөр нийслэл хотод 14 хэмийн дулаан байна
Өнөөдөр нийслэл хотод 14 хэмийн дулаан байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.