Монголын хүннү рок "The Hu" хамтлагийнхан энэ оныг дуустал гадаадад аялан тоглолт хийнэ. Тэгвэл Европ дахь аялан тоглолтоо ирэх аравдугаар сард эхлүүлэхээр болжээ. Тодруулбал, Норвеги улсад аравдугаар сарын 26-нд эхэлж, арванхоёрдугаар сарын 9-нд Английн Лондон хотноо болсноор өндөрлөх аж.
Сануулахад, тэд энэ сард "Rumble of Thunder" нэртэй хоёр дахь цомгоо худалдаанд гаргаад буй. Шинэ цомогт "Учиртай гурав", "Шихихутаг", "Татар дайчин", "Хар аянга", "Байгаль эх" гэх мэт нийт 13 дуу багтжээ.