Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зургадугаар сарын 5-ны өдөр БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд


УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын 9 гишүүн 2019 оны наймдугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах төслийг өргөн мэдүүлсэн.

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн чуулганы хуралдаанаар нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталсан юм. 

Зуны эхэн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн их дүйчин өдөр "Хотол төгс" хэмээх төмөр хулгана жил буюу аргын тооллоор 2020 оны 6 дугаар 5-ны өдөр тохиож байна. 

Үүний дагуу зуны тэргүүн сарын 15 буюу аргын тооллоор 2020 оны 6 дугаар 5-ны баасан гарагт бүх нийтээр амарна. 

Уг хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүдийн зүгээс нийтээр тэмдэглэх баярын өдөрт өөрчлөлт оруулахдаа ёс суртахуунлаг өдөртэй болж, эх дэлхийгээ хайрлах, эцэг эх, үр хүүхэд гэр бүлээ энэрэн асрах, буян нүглээ эргэцүүлж, нигүүлсэнгүй байхад чиглэсэн гэдгийг гишүүдэд анхааруулж байсан юм. 

Дүйчин өдрийн гол утга нь энэрэнгүй сэтгэлийг үүсгэн эелдэг зөөлөн үг хэлэлцэх өдөр юм. Энэ өдөр эгнэшгүй буян хурааж, өөрийн тусыг огоорон бусдын тусыг санан амьтны амь таслахгүй, махан хоол хэрэглэхгүй, хүний эс өгснийг авахгүй, худал ярихгүй, муу үг хэлэхгүй, бусдыг хүндлэн уучилж энэ өдрийг тэмдэглэх учиртай аж. 

У.БИЛГҮҮН

БОХХААБХ: Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжлээ
БОХХААБХ: Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжлээ
 
Ирэх сарын 1-нээс автобусанд 1000 төгрөг төлж зорчино
Ирэх сарын 1-нээс автобусанд 1000 төгрөг төлж зорчино
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.