Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайдын мэдэгдэлтэй холбоотой хөгжилтэй постууд

Ангилал
Social pop
Огноо
Унших
3 минут 23 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нарын хамт олон нийтэд хандан эдийн засгийг дэмжих, иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх багц хөтөлбөрийн талаар өнөөдөр танилцуулсан билээ.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор цахим орчинд тархаад буй хөгжилтэй постуудыг нэгтгэн хүргэж байна.

  • Алдарт эхийн одонтой, ноолуурын 100 ямаатай, таван хүүхэдтэй, тэгээд хувьцаатй бол зүгээр хүнтэй ч дугараад яахын.
  • Хүүхдүүд минь урьд нь сахилгагүй харагдаж байсан бол одоо гэр орон буулгаж байгаа нь хүртэл хөөрхөн харагдаад байна.
  • Та нарын гэрээр 100 200 300 400 мянгууд гүйлдэж байна уу
  • Хувьцаагүй, хүүхэдгүй, ямаагүй. Та сэтгэгдлээ хуваалцаач
  • Хэдэн ямаатай хэдэн хүүхэдтэйг минь мэдэхгүй байж яасан эвгүй харьцаж байнааа.
  • Хүүхдийн мөнгө 100к болсон сургаар нөхөр нь нууц 2 хүүхдээ авчирав. Гэртээ иртэл 3 хүүхэд нь алга. Нөхөр нь эхнэрээсээ хүүхдүүд хаачив гэтэл эхнэр нь: эцгүүд нь ирээд аваад явсан.
  • Хүүхдийн зууг тэмдэглээд хүүхдийн 100 орох уу?
  • Өнөөдөр эх үрсийн баяр болж байна.
  • Хүүхдийн 100 гэдэг газрын ямар нэгэн учиртай гэдгийг мэдээд байсан юмаа.
  • Ямаа ч байхгүй, хүүхэд ч байхгүй, найз охин залуу ч байхгүй бол чи хүртэх ёстойгоо л хүртэж байна.
  • Хүүхдүүдээсээ байрны түрээс авахаар шийдсээн.
  • Ах, эгч хүмүүс хандраад байвал битгий нүүр өг. 100к-г чинь л авах гэж байгаа юм.
  • Эхнээр, наад хэдэн "зуун мянга"-уудаа нэг чимээгүйхэн эвтэйхэн байлга л даа.
  • Сая гадаа хүүхдийн тоглоомын талбай дээр хэдэн саяараа шаагилдаж байна лээ шдээ.

Дэвсгэр мэдээлэл: Дараах дөрвөн багц арга хэмжээг хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдсэн юм. 

  1. "0-18 насны хүүхэд бүрт дөрөвдүгээр сарын 01-нээс аравдугаар сарын 01 хүртэл сар бүр 100 мянган төгрөгийн мөнгөн дэмжлэг өгөхөөр боллоо. Дөрөвдүгээр сард хүүхэд бүрд 30 мянган төгрөг шилжсэн байна. Дөрөвдүгээр сарын үлдэгдэл болох 70 мянган төгрөгийг нөхөж олгоно.
  2. Бага орлоготой өрхийн иргэдэд сард 16 мянган төгрөгийн хүнсний талон авдаг. Үүнийг хоёр дахин буюу 32 мянган төгрөг болгон нэмэгдүүлж байна. Тавдугаар сарын 01-нээс олгож эхэлнэ. Насанд хүрсэн 112 мянган иргэд үүнд хамрагдана бий. Хүүхдэд олгодог хүнсний талоныг мөн хоёр дахин нэмэгдүүлж 16 мянган төгрөг болголоо. 
  3. Өндөр настны тэтгэмж болгож 288 мянган төгрөг олгоно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог 188 мянгыг 100 мянгаар нэмэгдүүлж 288 мянган төгрөг болгов. Тэжээгчээ алдсан хүүхдүүдэд 288 мянган төгрөг олгоно. Өрх толгойлсон эцэг эхчүүдэд 288 мянган төгрөг олгоно.
  4. Малчдад ноолуурын урамшуулал болгож кг тутамд нь 20 мянган төгрөг олгоно.
Ч.Хүрэлбаатар: Дөрөвдүгээр сарын 70 мянган төгрөг хүүхдүүдийн дансанд ороод эхэлсэн
Ч.Хүрэлбаатар: Дөрөвдүгээр сарын 70 мянган төгрөг хүүхдүүдийн дансанд ороод эхэлсэн
 
Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.