Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар: Дөрөвдүгээр сарын 70 мянган төгрөг хүүхдүүдийн дансанд ороод эхэлсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нарын хамт олон нийтэд хандан мэдээлэл хийсэн билээ.

Тэрээр мэдээллийн үеэр "0-18 насны хүүхэд бүрт дөрөвдүгээр сарын 01-нээс аравдугаар сарын 01 хүртэл сар бүр 100 мянган төгрөгийн мөнгөн дэмжлэг өгөхөөр боллоо. Дөрөвдүгээр сард хүүхэд бүрд 30 мянган төгрөг шилжсэн байна. Дөрөвдүгээр сарын үлдэгдэл болох 70 мянган төгрөгийг нөхөж олгоно. Үүнд 547,2 тэрбум төгрөг зарцуулагдана" гэсэн юм.

Энэ үеэр ХНХ-ын сайд С.Чинзориг "Улсын хэмжээнд 1 сая 190 мянган хүүхэд байгаагийн 94 хувь нь хүүхдийн мөнгө авч байна. Хүүхдийн мөнгийг 4-р сард 10 мянган төгрөгөөр нэмж, эхний 30 мянган төгрөгийг олгосон. Зөрүү мөнгийг өнөөдөртөө багтаан хүүхдийн дансанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн" хэмээн тодруулга хийсэн юм.

Тэгвэл дөрөвдүгээр сарын хүүхдийн мөнгөний нэмэгдэл 70 мянган төгрөг хүүхдүүдийн дансанд ороод эхэлсэн байна. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн твиттер хуудаснаа "4 сарын хүүхдийн мөнгөний нэмэгдэл 70,000 төгрөгийг (30,000 нь өмнө олгогдчихсон) нийт 1,122,466 хүүхдэд шилжүүлснээс 15 цагийн байдлаар 316,003 хүүхдийн мөнгө дансандаа ороод байна. Өнөөдөр, маргаашдаа багтаад шилжүүлээд дуусчихна" гэжээ.

Метан хийн бүтээгдэхүүн худалдан авах гэрээнд гарын үсэг зурлаа
Метан хийн бүтээгдэхүүн худалдан авах гэрээнд гарын үсэг зурлаа
 
Ирэх сарын 1-нээс автобусанд 1000 төгрөг төлж зорчино
Ирэх сарын 1-нээс автобусанд 1000 төгрөг төлж зорчино
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.