Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Метан хийн бүтээгдэхүүн худалдан авах гэрээнд гарын үсэг зурлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд


Тавантолгойн XXXIII хайгуулын талбайд метан хийн хайгуул ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх Бүтээгдэхүүн худалдан авах гэрээг байгуулж, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, “Эрдэнэс метан” ХХК-ийн захирал Д.Амар нар гарын үсэг зурав.

Тавантолгойн XXXIII хайгуулын талбай нь нийт 100 гаруй тэрбум тоннын нүүрсний нөөцтэй бөгөөд тухайн ордоос метан хийн илэрц гарсан. Тиймээс бодит хүлээлт үүсч, эдийн засагт хувь нэмэр оруулж, агаарын бохирдлыг бууруулахад чухал шийдэл бий болно гэдэгт итгэж буйгаа “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү тодотгосон. Өмнө нь “Коргаз” болон “Голден Хорд” компанитай хамтарч метан хийн нөөц тогтоох судалгааны ажлууд хийж байсан ч, тодорхой үр дүнд хүрээгүй.

Харин 2019 онд хөрөнгө оруулагч “Жейд метан” компани төслийн эхэн үед гарч болзошгүй эрсдэлийг дангаараа үүрч, Монгол Улсын төсвөөс нэг ч төгрөгийн зардал гаргалгүйгээр Тавантолгойн нүүрсний бүлэг ордын гүн дэх метан хийн эрлийн ажлыг гүйцэтгэсэн гэдгийг дурдав.

Метан хийн бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхийг анх удаа төрийн өмчит компанид олгосон нь “Эрдэнэс Метан” ХХК аж. Мөн шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ын дэгдэлттэй холбоотойгоор төсөл хэрэгжүүлэгч компанийн инженер техникийн ажилтнуудыг хил, гаалиар нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт үүсч буй ч, төсөл хэвийн үргэлжилнэ гэдгийг талууд онцоллоо.

 

Чингэлтэй дүүрэгт зохион байгуулах хөл хорионы маршрут
Чингэлтэй дүүрэгт зохион байгуулах хөл хорионы маршрут
 
Нэгдүгээр сарын 1-нээс автобусны тасалбарын үнэ  1000 болж нэмэгдэнэ
Нэгдүгээр сарын 1-нээс автобусны тасалбарын үнэ 1000 болж нэмэгдэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.