“Цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтыг тавдугаар сарын 07-ны өдөр буюу маргааш Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 08:00-18:00 цагийн хооронд зохион байгуулах юм.
Энэ арга хэмжээний үеэр тус дүүргийн нутаг дэвсгэрт хөл хорио тогтоож цэргийн техник оруулж ирэн, албан хаагчид дадлага сургуулилалт хийх юм.
Хөл хориог Төв шуудан - Баруун дөрвөн зам - Гэсэрийн уулзвар - Эх нялхас-Баянхошууны хөтөл - Халзангийн даваа - Сэлбэ гол дагуу Япон цогцолбор -7 буудал - 32-ын тойрог - Баянбүрдийн уулзвар - "Хүрд" компанийн уулзвар гэсэн нийтдээ 63.9 км газарт тогтоох юм байна.
Тавдугаар сарын 7-нд өглөөний 08.00 цагаас оройн 18.00 цаг хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хатуу хөл хорио тогтооно. Энэ үеэр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулахгүй. Энэ шийдвэр бол Улсын онцгой комиссын шийдвэр.