Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Цогбадрах: Тарваган тахлын халдвартай хүний нэгдүгээр хавьтал Улаанбаатарт ирсэн

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
2 минут 7 секунд
ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах

Ховд аймагт тарваган тахал өвчний хоёр тохиолдол бүртгэгдсэн талаар бид мэдээлсэн. Уг асуудалтай холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах “Нийт 17 аймгийн 137 сумыг тарваган тахлын голомттой бүс нутаг гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар 147 удаагийн дуудлагаар хянан шалгах постууд дээр хот руу орж ирэх гэж байгаад баригдсан 827 ширхэг тарвага хураагдаж шинжилгээ хийгээд байна. Тарвагыг хавхаар агнасан тохиолдолд халдвар авах эрсдэл хамгийн өндөр байдаг. Сүүлд есдүгээр сарын 11-нд Ховд аймгийн Цэцэг суманд, 17-ний өдөр Жаргалант суманд тарваган тахлын хоёр өвчлөл бүртгэгдээд байна.

Нэг тохиолдол нь Мөст суманд хавхаар тарвага агнаад, махыг нь идсэн хүн үжил хэлбэрээр өвчлөөд нас барсан. 40 гаруй тооны нэгдүгээр хавьтал бүртгэгдсэн. Эдгээр хавьтлын нэг Улаанбаатар хотод орж ирсэн байгаа. Тухайн хүний маршрутыг шуурхай тогтоон, хавьтал болсон хүмүүсийг нь тогтоон, ариутгал хийж, урьдчилан сэргийлэх эмчилгээнд оруулаад байна.

Тарваган тахал бол зөвхөн байгалийн голомтод халдвар өвчин бус хүн ам олноор суурьшсан газарт зөөвөрлөгдөх орж ирж өндөр эрсдэлтэй юм. Тиймээс өөрийн амь насаа эрстүүлэхээс гадна ойр дотных хүмүүсээ өвчлүүлж, улс оронд том хохирол учруулах нөхцөл байдал үүсэж болзошгүй байна. Коронавирус халдварын нас баралт 0.2 хувьтай байдаг бол тарваган тахлын нас баралт эрт оношлогдсон тохиолдолд 30-50 хувьтай байдаг

Коронавирус халдварын нас баралт 0.2 хувьтай байдаг бол тарваган тахлын нас баралт эрт оношлогдсон тохиолдолд 30-50 хувьтай байдаг" гэв.

Д.Баярболд: Тарвагыг хууль бусаар худалдаж, хүнсэнд хэрэглэх явдал тасрахгүй байгаа нь эрсдэл дагуулж байна
Д.Баярболд: Тарвагыг хууль бусаар худалдаж, хүнсэнд хэрэглэх явдал тасрахгүй байгаа нь эрсдэл дагуулж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.