Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИНФОГРАФИК: Уурхайн салбар цалингийн рекордоо хадгалж, урлаг, үзвэрийн салбарын цалин сүүл “мушгив“

Огноо
Унших
3 минут 44 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн оны эхний найман сарын мэдээллээс дундаж цалин болон инфляцтай холбоотой зарим тоон мэдээллийг хүргэж байна.

"Эрэгтэйчүүдийн дундаж цалин эмэгтэйчүүдийнхээс 281 мянган төгрөгөөр илүү байна"

Дундаж цалинг хүйсээр авч үзвэл, 2022 оны хоёрдугаар улирлын байдлаар эрэгтэйчүүдийнх 1 сая 681 мянган төгрөг байгаа бол, эмэгтэйчүүдийнх 1 сая 400 мянган төгрөг байна.

UBN.MN

"Монгол Улсын хэмжээнд 742.5 мянган ажил эрхлэгч НДШ төлж байна"

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2022 оны хоёрдугаар улирлын байдлаар нийт 48.3 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 742.5 мянган ажил эрхлэгч хамрагджээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.8 мянгаар өссөн байна. Харин ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 44.3 мянгаар тус тус өсжээ.

Мөн улсын хэмжээнд ажил эрхлэгчдийг ажиллаж буй салбараар нь авч үзвэл:

-108.6 мянга нь боловсролын салбарт,

- 104.2 мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарт,

- 79.6 мянга нь төрийн удирдлага, батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарт,

- 75.3 мянга нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт,

- 50.9 мянга нь барилгын салбарт,

- 47.4 мянга нь хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарт,

- 44.3 мянга нь тээвэр, агуулахын үйл ажиллагааны салбарт,

- 42.4 мянга нь уул, уурхай олборлолтын салбарт,

- 29.6 мянга нь санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарт,

- 160.2 мянга нь бусад салбарын ажиллагчид байна.

UBN.MN

"Дундаж цалин 1.5 сая төгрөг байна"

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2022 оны хоёрдугаар улирлын байдлаар 1 сая 544 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 214 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 94 мянган төгрөгөөр нэмэгджээ.

UBN.MN

"Хамгийн өндөр цалинг уул, уурхайн салбарынхан авдаг бол урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарт ажил эрхлэгч хамгийн бага цалинтай"

Ажил эрхлэгчдийн сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 3.4 сая төгрөг байгаа бол урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарт ажиллагчдын цалин хамгийн бага буюу 1.0 сая төгрөг байна.

Харин өнгөрсөн оны энэ үед мөн л уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 3.1 сая төгрөг байсан бол зочид буудал, байр, сууц, нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 795.6 мянган төгрөгийн цалинтай байжээ.

UBN.MN

ААНБ-д ажил эрхлэгчдийн сарын дундаж нэрлэсэн цалин 2022 оны хоёрдугаар улиралд 2015 оноос 77.8 хувиар нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин ердөө 14.6 хувиар нэмэгджээ.

UBN.MN

Хорих ангийн эмнэлгээс өнгөрсөн шөнө оргосон хоригдлыг БАРИВЧИЛЛАА
Хорих ангийн эмнэлгээс өнгөрсөн шөнө оргосон хоригдлыг БАРИВЧИЛЛАА
 
ШИНЖЭЭЧ: ХӨСҮТ-д цар тахлын үед ашиглахаар авсан 3.2 тэрбумын оношлуур, 1.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий эм “хугацаа дууссан“ байдалтай байна
ШИНЖЭЭЧ: ХӨСҮТ-д цар тахлын үед ашиглахаар авсан 3.2 тэрбумын оношлуур, 1.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий эм “хугацаа дууссан“ байдалтай байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.