Булган аймгийн харьяат эрэгтэй 23 настай "Б" гэгч нь /хулгайлах гэмт хэрэгт шалгагдан/ ШШГЕГ-ын харьяа 439 дүгээр ангид цагдан хоригдож байх хугацаандаа аймгийн нэгдсэн эмнэлэгт олгойны хагалгаанд оржээ.
Улмаар энэ сарын 17-18-нд шилжих шөнийн 01:00 цагийн орчимд эмнэлгээс оргосоныг тус аймаг дахь цагдаагийн газар, ШШГЕГ -ын алба хаагч эрэн сурвалжлах ажиллагаадг явуулсан бөгөөд оргосон этгээдийг өнөөдөр 14:15 цагт тус аймгийн эрүүгийн ахлах мөрдөгч баривчлан саатуулсан байна.