"Squid Game" киноны зохиолч Хван Дун Хюк баасан гарагт киноныхоо хоёрдугаар ангийн зохиолыг бичиж байгаа мөн хоёрдугаар ангид Холливудын жүжигчдийг тоглуулах бодолгүй байгаагаа мэдэгджээ. Тодруулбал, тэрбээр Эммигийн шагнал олгох хэвлэлийн бага хурлын үеэр "Надад "Squid Game"-ийн хоёрдугаар ангид гадаадын алдартай оддыг тоглуулах ямар ч төлөвлөгөө байхгүй. Энэ бодол маань өөрчлөгдөхгүй" гэсэн байна.
Хоёрдугаар анги 2024 онд нээлтээ хийхээр болжээ.
Харин гуравдугаар ангийг өөр улс руу гаргаж, өөр улсад хийвэл бодлоо өөрчилж болно гэсэн байна.
Хвангийн бичиж, найруулсан "Squid Game" даваа гарагт болсон Эммигийн 74 дэх удаагийн шагнал гардуулах ёслолын үеэр түүхэнд бичигджээ. Энэхүү үхлийн аюултай уралдааны тухай өгүүлсэн есөн ангит Netflix кино нь Хвангийн шилдэг найруулагч, Ли Жүн Жэгийн шилдэг драмын жүжигчин зэрэг зургаан Эммигийн шагналыг хүртэж, Америкийн хамгийн нэр хүндтэй телевизийн шагналыг хүртсэн анхны англи бус телевизийн шоу болсон юм.