Энэ сарын 13-14-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын наймдугаар багт Нарантолгойн 2 дугаар гудамжинд гэр шатаж, хоёр хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, шөнийн 02.49 цагт 8х12 метрийн хэмжээтэй байшин, 5 ханатай гэр шатаж, уг гал түймэрт 3 настай эрэгтэй М, 8 настай эрэгтэй М нар өртөж нас барсан юм.
Харин хүүхдүүдийн ээж жирэмсэн бөгөөд хамгийн бага хүүхдээ галаас аварч чаджээ. Гэвч бага хүүхэд нь 90 хувийн түлэгдэлттэй өдгөө Улаанбаатарын хотын ГССҮТ-д эмчилгээ хийлгэж байна.
Иймд залуу гэр бүлд туслах хандивын аяныг Наймдугаар багийнхан эхлүүлжээ.
Тус гэр бүлд туслахыг хүсвэл Багийн нийгмийн ажилтан-Ганзул Данс-5753464051, хүүхдүүдийн аав Л.Эрдэнэсүхийн Хаан банкны 5031519489 гэсэн данс руу сэтгэлийн хандив өргөх боломжтой юм байна.