Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэ: Х.Баттулга титэм үгээ бичээд сууж байх ёстой хүн шүү дээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 16 секунд

No description available.Ардчилсан залуучуудын холбоог 200 сая төгрөгөөр худалдах гэж байгаа талаар тус холбооны удирдлагууд болон гишүүд өнөөдөр Төв талбайд мэдээлэл хийсэн. Үүний дараагаар тэдний зүгээс намын үйл ажиллагаатай холбоотой болон есдүгээр сарын 19-нд зохион байгуулагдах Ардчилсан залуучуудын чуулгантай холбоотой шаардлагаа АН-ын дарга С.Эрдэнэд хүргүүлсэн юм. Шаардлагыг АН-ын дарга С.Эрдэнэ өөрийн биеэр хүлээн авснаа мэдэгдэж, Үндэсний бодлогын хороонд хүргүүлнэ хэмээн мэдэгдэв.

Энэ үеэр тэрбээр Ардчилсан намын тамга Х.Баттулгад байгаа хэмээн илэрхийлсэн гишүүний өөдөөс "Чи Оросын троллтойгоо зайлаарай. Та нар Монголыг худалдахгүй. Би тусгаар тогтнолын төлөө энд зогсож байгаа. Хэн нэгэн Оросын тавиулын гар хөлөөр Монгол Улсыг самруулахгүйн төлөө зогсож байгаа. Ардчилсан намыг би хэн нэгэн Оросын тавиулд өгөхгүй. Х.Баттулгад ямар ч тамга байхгүй. Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгчөөсөө буусан. Одоо жинхэнэ титэм үгээ бичээд сууж байх ёстой шүү дээ" гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Түгжрэл бууруулах төлөвлөгөө хийхдээ олон нийтэд сонгох хувилбар өгөхгүйгээр эрхийг нь хязгаарлаж болохгүй
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Түгжрэл бууруулах төлөвлөгөө хийхдээ олон нийтэд сонгох хувилбар өгөхгүйгээр эрхийг нь хязгаарлаж болохгүй
 
Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ
Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.