Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад танхимын давтлага өгөхөөр болов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаа өнөөдөр болж байна. Тус хуралдаанаар  сургалтын төвүүдийг нээх тогтоолыг сая батлав. Ингэснээр өнөөдрөөс эхлэн 1088 сургалтын төвийг ЭМЯ-ны зөвлөмжийг үндэслэж үе шаттай нээж, 16-аас дээш насны иргэдийг сургалтад хамруулахаар болж байна.

Мөн төгсөх ангийн буюу 12 дугаар ангийн 30 мянга орчим сурагчийг сургууль тус бүрт нь танхимын давтлага өгөхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё. Баатарбилэгт даалгав.

Нэг сургуульд 40-50 хүүхэд байхаар буюу ангид 10-аас хэтрэхгүй сурагч давтлага авч болохоор боллоо. Хуралдаан үргэлжилж байна.

Сургалтын төвүүдийг нээх тогтоолыг баталлаа
Сургалтын төвүүдийг нээх тогтоолыг баталлаа
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.