Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сургалтын төвүүдийг нээх тогтоолыг баталлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

Засгийн газрын хуралдаанаар сургалтын төвүүдийг нээх тухай УОК-ын тогтоолыг баталлаа. Ингэснээр өнөөдрөөс эхлэн 1,088 сургалтын төвийг ЭМЯ-ны зөвлөмжийг үндэслэж үе шаттай нээнэ. 16-аас дээш насны иргэдийг сургалтад хамруулна.

Мөн төгсөх ангийн буюу 12 дугаар ангийн 30,000 орчим сурагчийг сургууль тус бүрт нь танхимын давтлага өгөхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт даалгасан байна.

Энэ дагуу нэг сургуульд 40-50 хүүхэд байхаар буюу ангид 10-аас хэтрэхгүй сурагч давтлага авч болохоор боллоо гэж Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга мэдээллээ.

Манай улсад мэргэжлийн анхан шатны ур чадвар олгох 414, гадаад хэлний сургалтын 255, жолоочийн мэргэшил олгох 419 гээд бүртгэлийн гэрчилгээ авч үйл ажиллагаа явуулж байгаа нийт 1,088 сургалтын төв байдаг.
Өнөөдөр сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээх эсэхийг шийднэ
Өнөөдөр сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээх эсэхийг шийднэ
 
“Найман шарга“ төвд ам.доллар 3495, юань 484 төгрөгтэй тэнцэв
“Найман шарга“ төвд ам.доллар 3495, юань 484 төгрөгтэй тэнцэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.