Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг бүрэлдэхүүнээр нь нүүх шийдвэрийг гаргаж байгаа. Буянт ухаа цогцолбор нисэх буудлын зориулалтаар ашиглах боломж байхгүй. Энэ чиглэлээр өнгөрсөн жил шийдвэр гаргаж байсан. Нисэх буудлыг нөөцөөр ашиглахын тулд жилдээ 10 тэрбум төгрөгийн урсгал зардлыг төрөөс гаргах нөхцөл байгаа. Тус нисэх буудлын ашиглагдах боломжгүй 11 мянга орчим мк.кв талбайг төр үр бүтээлтэй ашиглах ёстой. Ингэхдээ цахим хөгжил, харилцаа холбооны салбар чиглэлд хөгжүүлэх бүрэн боломж байна гэж үзсэн” гэв.
“Буянт ухаа нисэх буудлыг цахим хөгжил, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх чиглэлд ТӨР ашиглана“
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.