Засгийн газрын ээлжит хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдаанаас гарсан шийдвэрийн Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Тэрбээр, Цаг үеийн үүссэн нөхцөл байдалтайгаар холбоотойгоор ЗТХЯ, БХБЯ-наас ирүүлсэн саналыг татварын бодлого хэрэгжүүлдэг Сангийн яамны хувьд судалж үзэн цементийн импортын татварыг он дуустал тэглэхээр боллоо. Замын ажил болоод барилгын бүтээн байгуулалтын ажлын өндөр ачааллын үед манай дотоодын 4 үйлдвэр байгаагаас Хөтөлийн цемент шохойн үйлдвэр засварын шалтгаанаар бүрэн зогссон байна. Ийнхүү ачааллын үед цементийн хомстол зах зээл дээр үүссэн учир Дарханы зам болон бусад замын ажлууд бүрэн зогсох эрсдэлтэй тулж байна.
Тиймээс Засгийн газрын хэмжээнд хийж болох тохиргоо энэ учир гаалийн албан татварын үнийг 0 болгож, түр зуурын арга хэмжээг авч байгаа юм. Цаашид дотоодын үйлдвэрлэлийг дэмжих асуудлыг нухацтай авч үзлээ. Цаашид,
- Дотоодын үйлдвэрлэлүүдийн нийлүүлэлтийн хүчин чадал
- Дотоодын эрэлт хэрэгцээг судлах
- Эрэлт үүссэн үед импортын бараа бүтээгдэхүүнээр нөхөж хангах зэргийг сайтар судлах болно.
Нэг тонн цементийн үнэ зах зээл дээрх 500-600 мянган төгрөгт хүрсэн. Бидний тооцоолсноор энэ үнэ 400 мянган төгрөгт очих бүрэн боломжтой. Мон цемент, МАК-ийн үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа хэдий ч дотоодын хэрэгцээг хангаж дийлэхгүй байна" гэв.