
Сэлэнгэ аймаг, Хүдэр сумын Тарвагатай багийн малчин М өнгөрөгч даваа гараг буюу есдүгээр сарын 12-ний 13:00 цагийн орчимд малаа хариулж яваад сураггүй алга болсон.
Энэ тухай дуудлага мэдээлэл ОБГ-т өчигдөр өдрийн 09:37 цагт ирсэн бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн газрын алба хаагчид болон Хүдэр, Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын харьяат малчин М/38 настай, эрэгтэй/-ийг эрэн хайж байгаа аж.