Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“УИХ-ын сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигчид нийлээд 474 гаруй тэрбум төгрөг зарцуулах тооцоо байна“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2020.05.04/ Улсын онцгой комисс (УОК) болон Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны гишүүдтэй цаг үеийн асуудлаар уулзаж, ярилцлаа.

Сонгуулийн асуудлаар:

СЕХ-ноос УИХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Гэсэн ч намууд нэр дэвшигчээ тодруулах, сонгуулийн сурталчилгаа эхлэх, санал өгөх өдөр гэсэн томоохон бөөгнөрөл, цугларалтыг цар тахлын үед хэрхэн зохион байгуулах талаар тодорхой дүрэм, журам гаргаагүй байна.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын сонгуулийн үед дагаж мөрдөх журмыг нарийвчлан гаргаж, аливаа эрсдэл гаргасан үйлдэлд хүлээлгэх хариуцлагыг холбогдох эзэнтэй нь тодорхой болгож, ойрын хугацаанд боловсруулах санал хэллээ.

Түүнчлэн цар тахлын үед зохион байгуулах гэж буй УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигчид нийлээд 474 гаруй тэрбум төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо байгааг анхааралдаа авч, хямралын нөхцөлд үр ашиггүй зардал гаргахаас зайлсхийх хэрэгтэйг онцоллоо.

Уулзалтад УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, мөн гишүүд оролцов.

Б.Алтанзул: Согтууруулах ундаа борлуулах хугацааг сунгаснаас хойш гэмт хэргийн дуудлага 2 дахин нэмэгдсэн
Б.Алтанзул: Согтууруулах ундаа борлуулах хугацааг сунгаснаас хойш гэмт хэргийн дуудлага 2 дахин нэмэгдсэн
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга