Памирын нурууны 5800 метрийн өндөрт хөлөө хөлдөөсний улмаас гацаад байсан уулчин Х.Бумхишигийг 8 хоногийн дараа эсэн мэнд буулгасан талаар бид мэдээлсэн. Түүнийг МУҮХ-ны аврах ажиллагаа хариуцсан С.Ганхүү, жаргалант клубын тамирчин Э.Даваадорж нар аварсан байна.
Уулын ойр хавьд байсан бүх бааз бууж өндөрт ажиллах аврагч байгаагүй тул Монгол залуус нэгнээ аврахаар зорьж, 3 хоног тасралтгүй зүтгэсний эцэст үүргээ амжилттай биелүүлжээ.
Энэ тухай Монголын уулчдын үндэсний холбооноос "Уулчин залуугаа аврах ажиллагаа амжилттай болж тэд эсэн мэнд машин хүрэх газарт бууж ирсэн сайхан мэдээгээр өглөөг эхлүүлье.
Одоо Оше хот руу эмнэлэгт очиж, үзлэг хийгээд эмчийн заавраар нутаг буцах эсэх асуудлыг шийдэхээр байна. Уулчныг авран буулгах ажлыг чих тавин, санаа зовнин хүлээж, хандив илгээсэн бүх хүмүүстээ чинь сэтгэлийн талархал илэрхийлье.
Бид эвтэй байхдаа хүчтэй гэдгээ харууллаа" хэмээлээ.