Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Бичлэгт гарч буй өсвөр насны хүүхдүүдийг олж тогтоосон

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 54 секунд

Сургуулийн дүрэмт хувцастай өсвөр насны хүүхдүүд зодолдож буй бичлэг цахим орчинд цацагдсан. Уг бичлэгийн талаар ЦЕГ-аас тодруулахад "Цахим орчимд цацагдсан хүүхдүүд зодолдоод, нэгийгээ зодож буй бичлэг нь өмнө нь цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаагүй бөгөөд Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалган 2021 оны 05 дугаар сард Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Есөн-Эрдэнэ” хотхоны орчимд үйлдэгдсэн болохыг тогтоогоод байна. Хоорондоо зодолдож буй хүүхдүүд нь 15 настай, эрэгтэй “Т” болон “М” болохыг тогтоосон бөгөөд Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгалтын ажиллагаа явуулж байна" хэмээлээ.

Захиргааны хэргийн танхимын тэргүүнээр Д.Мөнхтуяаг сонголоо
Захиргааны хэргийн танхимын тэргүүнээр Д.Мөнхтуяаг сонголоо
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.