Монгол кино нэгтгэл төрийн өмчит үйлдвэрийн газрын Удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаанаас Монгол кино нэгтгэлийн гурван давхрыг кино үйлдвэрлэгчдээ түрээслүүлэх шийдвэрийг гаргалаа.
Монгол кино нэгтгэлийн гурван давхрын оюутны байраар ашиглаж байсан 14 өрөө бүхий ашигтай талбайг кино бүтээж байгаа уран бүтээлчид ашиглах боломж нээгдэж байна. Ингэснээр кино үйлдвэрлэгчдийг хямд ажлын байраар хангах боломж нээгдэж байгаа аж.
Мөн Дэлгэрэнгүй мэдээллийг Монгол кино нэгтгэл төрийн өмчит үйлдвэрийн газрын ажилтан Төрмөнх холбогдох дугаар: 9909-7028 гэсэн дугаараар авах боломжтой юм.