АТГ-аас өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ. Тодруулбал, Г.Эрдэнэдалай нь Татварын ерөнхий газарт Татварын орлогын газрын татварын улсын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа "Тэнүүн сайхан ундрагахан" ХХК-ийн захирал С.Үрэлээг 2018-2020 он хүртэлх хугацаанд үйл ажиллагаа эрхлээгүй гэж Х тайлан гарган өгч, үнэт цаас, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн гэдгийг мэдсээр байж давуу байдал бий болгосон, онцгой албан татварын тэмдэгийг олгож, 12 сая төгрөгийн хахууль авчээ.
Уг хэргийг АТГ-аас шалгаж дуусан шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлээд байна.