Хатан хаан II Элизабет Шотландын Балморалыг оршуулах ёслолын тов гарчээ. Букингемийн ордноос Лондоны Вестминстерийн сүмд есдүгээр сарын 19-ний Даваа гаригт Хатан хааны оршуулгын товыг баталж, олон нийтэд мэдээллээ.
Хаан ширээг захирч байсан удирдагчыг нас барснаас 10 хоногт болох үйл ажиллагаануудыг багтаасан байдаг. Хатан хааны оршуулгын өдрийг "Үндэсний гашуудлын өдөр" мөн "Банкны амралтын өдөр" болгохоор төлөвлөж байна. Учир нь тус өдөр олон нийт гашуудлаа илэрхийлэн, оршуулгын үйл явцыг телевизээр үзэх боломжтой болох аж.
Оршуулах ажиллагаа дуусмагц Хатан хааныг өөд болсон гэр бүлийнх нь бунхан буюу VI Жоржийн дурсгалын сүмд аваачих болно. Хунтайж Филиппийн авсыг мөн Хааны ордноос дурсгалын сүм рүү зөөж, эхнэрийнх нь дэргэд оршуулах аж.
Эх сурвалж: BBC