Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БШУЯ: Хоёрдугаар ээлжийн бүртгэлтэй холбоотой эцэг эхчүүдийн асууж буй нийтлэг асуултууд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 16 секунд

Хоёрдугаар ээлжийн бүртгэлтэй холбоотой эцэг эхчүүдийн асууж буй нийтлэг асуултуудын хариулт:

1. Ямар тохиолдолд 2-р шатны элсэлтийн бүртгэлд хамрагдах боломжтой вэ?

- Цэцэрлэгт бүртгэлгүй хүүхэд.

2. Хүүхдээ хэрхэн цэцэрлэгт бүртгүүлэх вэ?

- Эцэг эх, асран хамгаалагчдаас нийслэлийн цэцэрлэгт хамруулах хүсэлтийг 2022 оны 9 дугаар сарын 10-наас 26-ны өдрийн 17:00 цаг хүртэл E-Mongolia.mn системээр хүлээн авна.

3. E-Mongolia аппликэйшн ашиглах боломжгүй бол хэрхэн бүртгүүлэх вэ?

- Та өөрт ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэг дээр очиж, дэмжих багийн тусламжтайгаар хүсэлтээ илгээлгэх боломжтой. (Хүүхдийн болон асран хамгаалагчийн бичиг баримт шаардлагатай)

4. Хүүхдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү үйлчилгээг авах бол хаана хандах вэ?

- Хэрвээ хүүхдийн асран хамгаалагч/Өвөө, эмээ, ах, эгч гэх мэт/ тухайн үйлчилгээг авах шаардлагатай тохиолдолд өөрийн болон хүүхдийн бичиг баримтын бүрдүүлэн өөрт ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэг дээр очиж дэмжих багийн тусламжтайгаар хүсэлтээ илгээлгэх боломжтой.

5. Өмнөх жилүүдэд хяналтын тоонд багтаагүй хүүхдийг бүртгүүлж болох уу?

- Та e-mongolia.mn системийн “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт үйлчилгээ” хэсэгт цэцэрлэгт хамруулах хүсэлтээ илгээж болно.

6. Одоо хувийн цэцэрлэгт хамрагдсан хүүхдийг улсын цэцэрлэг рүү шилжүүлж болох уу?

- Цэцэрлэгт бүртгэлтэй тул хүсэлт илгээх боломжгүй. Бүртгэлээ тухайн цэцэрлэг дээрээ хасалт хийлгэсний дараа хүсэлт илгээх боломжтой.

7. Орон нутгийн хаягтай болон түр оршин суугч иргэд хүүхдээ хэрхэн цэцэрлэгт хамруулах вэ?

- Нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд Та оршин суугаа хорооны улсын бүртгэлийн ажилтанд хандаж 2022 оны 09 дугаар сарын 23-ны 17:00 цагаас өмнө хаягийн шилжилт хөдөлгөөнөө хийсэн байх шаардлагатай.

8. Хүүхдээ ямар цэцэрлэгт хуваарилагдсанаа хэрхэн мэдэх вэ?

- 2022 оны 09-р сарын 27-наас хойш бүртгэлтэй утасны дугаарт мессежээр мэдээлнэ.

9. Цэцэрлэгийн элсэлттэй холбоотой мэдээллийг хаанаас авч болох вэ?

- Элсэлтийн мэдээллийг e-mongolia.mn болон parent.edu.mn цахим систем, Төрийн үйлчилгээний иргэд олон нийттэй харилцах төвийн 11-11, Нийслэлийн боловсролын газрын 7011-3039, Боловсролын ерөнхий газрын 75778080 дугаарт хандан мэдээлэл авах боломжтой

10. Эхний шатны хүсэлтээр цэцэрлэгт хувиарлагдсан ч гэрээ байгуулаагүй тохиолдолд дахиж цэцэрлэгт хамрагдах хүсэлт гаргаж болох уу?

- Цэцэрлэгтэй гэрээ байгуулаагүй ба цэцэрлэгт бүртгэл хийлгээгүй тохиолдолд хүсэлт гаргах боломжтой.

11. Нэг хаяг дээр бүртгэлтэй ах, дүү 2-ыг хоёр өөр цэцэрлэгт хуваарилсан тохиолдолд хэрхэн 1 цэцэрлэгт бүртгүүлэх вэ?

- Та нэг хүүхдийнхээ цэцэрлэг дээр очиж бүртгүүлэх хүсэлт гаргах боломжтой.

ОХУ-ны ЭСЯ: Ж.Соронзонг чөлөөлөхдөө харилцан зөвшилцөх ёстой байсан
ОХУ-ны ЭСЯ: Ж.Соронзонг чөлөөлөхдөө харилцан зөвшилцөх ёстой байсан
 
Ерөнхийлөгчийн хоригийн асуудлаар УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна
Ерөнхийлөгчийн хоригийн асуудлаар УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.