Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Тамир: “Өргөө“ кино театр 56,8 хувиар биш 50 хувиар гэрээгээ хийдэг болсон нь уран бүтээлчдэд дэмжлэг болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 0 секунд

"Фантастик" продакшн дэлгэцийн 15 дахь бүтээл болох "Зура 2" "Цурам ажиллагаа" буюу уран бүтээлээ энэ баасан гараг буюу есдүгээр сарын 09-ний өдөр нээлтээ хийж, кино театруудаар үзэгчдийн хүртээл болох юм. Тэгвэл уг асуудлаар өнөөдөр мэдээлэл хийсэн ба энэ үеэр Найруулагч Б.Тамир дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Кино театруудын талаар мэдээлнэ гэх буруу ташаа мэдээлэл гарсан байна. Мэдээж хэрэг бизнесийн байгууллагууд учир хоорондын гэрээн дээр тохиролцон ажлаа явуулах ёстой. Монголын кино урлагийг дэмжихэд уран бүтээлчид болон кино түгээгч байгууллагууд хамтран ажиллах болсонд таатай байна. Ингээд есдүгээр сарын 09-нд бүх кино театраар кино маань гарна.

Өргөө кино театрын хувьд гэрээн дээр давамгай эрх эдэлсэн байх тохиолдол гарсан. Тиймээс бид тус кино театраар киногоо гаргахгүй байх гэсэн шийдвэрт хүрсэн байсан. Гэвч хувийн байгууллагууд хоорондоо ярилцан тохироод асуудлыг нэг тийш шийдвэрлэсэн. Миний хувьд хамгийн их олзуурхаж байгаа зүйл маань бүх кино урлагийнхан хуулийн дагуу, энэ жишгээр гэрээ хийхээр болсонд баярлаж байгаа.

Хуулиндаа кино театр болон уран бүтээлч ашгаа 50, 50 хувь авах ёстой. Гэтэл "Өргөө" кино театр 56,8 хувь дээр нь "Сод Монголын" 10 хувийн бензин мөн кино хөгжлийн сангийн 2 хувь гэх мэт татварууд төлдөг нь уран бүтээлчдэд хүндрэлтэй асуудал үүсгэдэг. Бусад кино театруудын хувьд хуулийн дагуу 50, 50 хувиар ашгаа хуваан авдаг" гэх мэдээлэл өглөө.

Ч.Энх-Амгалан:  Яамнаас баримт бичиг алдагдсан үеийн бичлэг камерт үлдээгүй
Ч.Энх-Амгалан: Яамнаас баримт бичиг алдагдсан үеийн бичлэг камерт үлдээгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.